Seheeten Mongol Podcast

Informações:

Sinopse

Episódios

  • Сэтгэл зүйн “эдгэрэл” - Э.Энхцацралт (gegeemor) #136

    04/05/2023 Duração: 02h07min

    Сэтгэл зүйн хөгжөөнт тоглоом "Би ба бодол"-ыг тоглонгоо зочны өөрийгөө таньж, сэтгэл зүйгээ “эмчилсэн” аялалтай танилцаарай. Сэхээтэн подкастын 136-р дугаарт “Гэгээмор” сэтгэл зүйн клубийн үүсгэн байгуулагч Э.Энхцацралт оролцлоо. “Би ба бодол” Сэтгэл зүйн хөгжөөнт тоглоом: https://shoppy.mn/products/bibabodol1 ——— Зочин Э.Энхцацралт (Tsatsa) Instragram: https://instagram.com/enkhtsatsralt.e Gegeemor Setgelzui Instragram: https://instagram.com/gegeemor.setgelzui Website: http://gegeemor.com/ Хамтран хөтлөгч Х.Цогтбилгүүндарь (tsbd): Instagram: https://www.instagram.com/tsogtbilguundari Global Shapers Ulaanbaatar Hub (Initiative of the World Economic Forum) Instagram: https://instagram.com/globalshapersub Website: https://globalshapers.mn Бүх дугаарыг сонсох, подкаст тоглуулагчаар subscribe хийх: iOS/Android: http://seheeten.mn/seheeten-podcast Бидэнтэй холбогдох хаяг: Instagram: https://www.instagram.com/seheeten.po... Website: https://www.seheeten.mn/ ——— Сэхээтэн подкастын тухайд: Сэхээтэ

  • Tuvshintyy: 2023 онд контент бүтээгч яаж амьдраад байна аа? | Сэхээтэн Подкаст #135

    07/04/2023 Duração: 01h40min

    Өнөөдрийн А.Түвшинтөрийг бүтээлцсэн хүнд хэцүү, адармаатай сорилт бүртэй нүүр тулгарч ирсэн түүний амьдралын замаар хамтдаа аялцгаая. Подкастынхаа 135-р дугаарт чөлөөт уран бүтээлч, контент бүтээгч, "Гөлгөн муужгай" комикийн зураач А.Түвшинтөр оролцлоо. Контент бүтээгч байснаар бий болсон давуу тал, маркетингийн боломжийн талаараа бидэнтэй хуваалцлаа. Сүүлийн жилүүдэд өөртөө ажлын хуваарийг бий болгож, бусдаас "хамааралгүй" ажилласан түүний амьдралын хэв маягийн онцлог юу байв? --- Сэхээтэн подкастын тухайд: Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч танд хүргэж байна. Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ. "Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 100+ дугаарыг

  • Энхийг сахиулагчдаас суралцах зүйлс— Э.Эрдэнэ #134

    06/04/2023 Duração: 01h25min

    НҮБ-ын Бүгд Найрамдах Өмнөд Судан улс дахь Мото буудлагын 2-р батальоны офицер, Оксфордын их сургуулийн төгсөгч Э.Эрдэнэ энэхүү дугаарт маань оролцож энхийг сахиулах ажиллагааны тухай туршлагаа хуваалцаж ярилцлаа. Энэхүү дугаарыг Монгол улсаас гадаадад энхийг сахиулж буй эрэлхэг цэргүүддээ захиа, сэтгэлийн дэм илгээх зорилготой "Илгээе" төслийн хүрээнд бэлтгэн хүргэв: https://www.facebook.com/ilgeey Энэ дугаарын хөтлөгч Билгүүнээ байлаа - Instagram: http://instagram.com/tsogtbilguundari

  • Койн, токеноос цааш... #133

    06/04/2023 Duração: 01h16min

    Бид зөвхөн койн, токеноор блокчейныг төсөөлж болохгүй. Цаашид блокчейн технологи ямар чиглэлд хөгжих вэ? Энэ технологийн одоо олгож байгаа боломжуудыг бид хэрхэн ашиглах боломжтой вэ? Банк санхүүгийн салбарт ямар хувьсгал ирж байгаа вэ? гэх мэт асуултуудад зочид маань хариулах болно. Зочид: - Монголын анхны хосолсон блокчейны үйлчилгээ үзүүлэгч COREX компанийн Гүйцэтгэх захирал, Компьютерын ухааны доктор М.Золжаргал - ICT Group-ийн Технологи хариуцсан хариуцсан захирал А.Баттамир - Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг

  • Хуваалцах түүхээ олж, хүссэн боломжоо хүртэх нь - Б.Батзаяа #132

    29/05/2022 Duração: 52min

    Тэтгэлэг аппликэйшний үүсгэн байгуулагч Б.Батзаяатай Хоббигоо ажил болгож өөрийн хүссэн зүйлээ хийж амьдрах, Боломж хаана байдаг, Тэтгэлэг хүртэх бодит боломж бололцоо, Утга учиртай харилцаа холбоо, Өөрийгөө орчин үед хэрхэн илэрхийлэх тухай зэрэг сэдвүүдээр энэ удаагийн дугаартаа бид ярилцлаа. Зочны тухай: - Тэтгэлэг аппликейшн: http://www.tetgeleg.com/ - Instagram: https://www.instagram.com/fromzaya/ Хамтарч бүтээлцсэн: - ДҮРСИЙГ (Youtube хувилбарт): https://graph.mn/ | “Нүдэнд тусахуйц” мэдээ мэдээллийн сайт - АУДИОГ: https://www.tincanpodcastroom.com/ | Подкаст бичлэгийн студи Энэ дугаарын хөтлөгч Билгүүнээ байлаа ⚡️ Надтай холбогдоорой: - Instagram: http://instagram.com/tsogtbilguundari

  • Ад үзэгдэх зориг - Номын хэлэлцүүлэг | #131

    27/02/2022 Duração: 45min

    Адлерын сэтгэл судлалын талаар өгүүлэх энэхүү сонирхолтой номын хэлэлцүүлгийг энэ удаагийн дугаараар онцлон хүргэлээ.

  • 2022 онд онцлох ДАДАЛ ЗУРШИЛ | #130

    08/01/2022 Duração: 36min

    2021 оноо дүгнэж 2022 ондоо бэлдэх бэлтгэлээ та хийсэн үү? Энэ дугаараараа хөтлөгч Билгүүнээ нь 2021 оноо Нямын Найман асуултуудын тусламжтайгаар дүгнэж эцэст нь 2022 ондоо ямар зорилго, зорилтууд тавиад байгаа гэдгээ хуваалцлаа.

  • Tesla Traders, Болд: Амжилт биш алдаа нь хүнийг босгож явдаг | #129

    03/01/2022 Duração: 01h14min

    Tesla Trader-ийн үүсгэн байгуулагч Болд бидний урилгыг хүлээж авч хувьцаа, койн, зах зээлийн хөдөлгөөн, мөнгөний урсгалтай холбоотой сонирхолтой яриаг бидэнд хүргэлээ.

  • АНУ-д амьдрах, Мэргэжил ба сургуулиа сонгох, Магистраар сурахын сорилт ба давуу талууд | #128

    30/11/2021 Duração: 26min

    Сайн уу хөтлөгч Билгүүнээ байна. Би 2022 онд хувийн Youtube сувгаа хөгжүүлэх зорилго тавиад хэд хоногийн өмнө анхны бичлэгээ Youtube суваг дээрээ оруулсан байгаа (Холбоосыг нь доор оруулав). Миний хамгийн түрүүнд хүргэсэн бичлэг нь "See you in ... ago" нэртэй цувралын анхны дугаар юм. Энэ цувралаар би амьдралынхаа өнгөрснийг эргэн харж, туршлагуудаасаа хуваалцаж, тухайн үед төрж байсан мэдрэмж, бодлуудаа хуваалцах зорилготой билээ. Би 2013 онд 45-р дунд сургуулийг төгсөөд шууд АНУ-д суралцахаар очиж, тэндээ насанд хүрсэн бүхий л амьдралаа буюу өнгөрсөн 8 жилийг өнгөрүүлж 2021 оны зун магистраа төгсчихөөд эх орондоо эргэж ирсэн. Надтай холбогдохыг хүсвэл миний Инстаграм хаяг болох @tsogtbilguundari -р холбогдоорой. Энэ подкастыг бичлэг хувилбараар нь үзэх: https://youtu.be/ouF_5AS_i0M Миний Youtube суваг: https://www.youtube.com/Tsogtbilguundari

  • Г.Уянга (Ingaana): Өнөөдрийг хойш тавих нь өөрийгөө бүтээх саад | #127

    21/11/2021 Duração: 54min

    "Маргааш руу аливаа зүйлийг түлхэнэ гэдэг бол дахиад л нөгөөдөр рүү түлхэх бас нэгэн шалтгаан" - Галнямын Уянга Ард Пропертиз компанийн Гүйцэтгэх Захирал, ТэнГэрЛиг Медиа Групп (ТМГ)-ийн ТУЗ-ын Дарга, "Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх хөдөлгөөн"-ий Монгол дахь элч төлөөлөгч, Г.Уянга (@ingaana) нь 127-р дугаарын зочноор оролцлоо. Сэхээтэн Подкастын 4 жилийн ой болон "Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр"-ийн хүрээнд энэхүү дугаарыг бэлтгэлээ. ---

  • Ерөнхийлөгчийн зөвлөгөө | #126

    14/11/2021 Duração: 44min

    Нямын Наймд тавтай морил! Хөтлөгч Цогтбилгүүндарь тантай долоо хоногийн онцлох 8 зүйлсээ хуваалцаж байна.

  • Р.Эрдэнэтулга: Урт хугацааны карьер төлөвлөлт | #125

    28/07/2021 Duração: 50min

    Harvard Business School-д Бизнесийн Удирдлагын магистр зэрэг хамгаалсан, Samsung компанийн олон улсын стратеги хариуцсан менежер Р.Эрдэнэтулга зочноор оролцлоо.

  • Амьсгал агаар болохуйд - Номын хэлэлцүүлэг, Зохиолч: Пол Каланити| #124

    27/06/2021 Duração: 45min

    Амьдралынхаа 17 жилийг Стэнфорд, Кембридж, Йелийн их сургуулиудад боловсрол эзэмшихэд зарцуулсан тархины мэс засалч Пол 36 насандаа өөрөө уушгины хорт хавдраар өвчилж үхэлтэй нүүр тулгарсан үеэ бодитоор сийрүүлсэн бичсэн ном. Тэрээр амьдралынхаа турш дахин хэзээ ч ашиглахгүй ур чадварыг хуримтлуулсаар ирснээ үхлийн өмнө ирэхдээ л мэдсэн.

  • В.Баярсайхан: Шууд Шаа | #123

    21/06/2021 Duração: 01h55min

    TomYo EDTech-ийн үүсгэн байгуулагч В. Баярсайхан Залуус, Боловсрол, Дэлхий гэсэн сэдвүүдийн хүрээнд чөлөөтэй ярилцлаа.

  • Т.Алдарсайхан: Боломжийг тултал ашигла | #122

    02/06/2021 Duração: 01h34min

    Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Head of Exploration, "Эсгий хот" подкастын хамтран хөтлөгч, Т.Алдарсайхан Ажлын туршлага: Массачусетсийн технологийн их сургуулийг архитектор мэргэжлээр бакалаврын зэрэг, АНУ-ын Засгийн газрын Фулбрайтын тэтгэлгээр Харвардын их сургуулийг хот төлөвлөлт мэргэжлээр мастерын зэрэг хамгаалсан. Нью Йорк хотын эдийн засгийн хөгжлийн газарт (NYCEDC) ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан туршлагатай.

  • "Юу хүмүүсийг сурдаггүй болгодог вэ?" | #121

    09/05/2021 Duração: 16min

    Бенжамин Барбер "Би нийгмийг хүчтэй болон сул, эсвэл амжилттай болон бүтэлгүй хүмүүс гэж хуваадаггүй. Би хүмүүсийг сурдаг болон сурдаггүй л гэж ангилдаг" гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Доктор Кэрол С.Дүэкийн зохиол "Амжилтад хөтлөх шинэ сэтгэлзүй-Хандлага" номын хэсгээс иш татав.

  • Сэхээтэн Медиа сонордуулж байна: ULAANBAATARIAN (Удиртгал дугаар)

    08/05/2021 Duração: 17min

    Өнөөдөр 5-р сарын 8-ны өдөр "Unread", "Seheeten Media"-гийн хамтран бүтээж буй "Ulaanbaatarian" подкастын анхны, зочинтой дугаар та бүхний сонорт хүрэхэд бэлэн болоод байна. Та тус дугаарыг подкаст тоглуулагч дээрээ Ulaanbaatarian гэж хайж олоод сонсоорой. Харин энэ дугаар бол Ulaanbaatarian подкастын удиртгал буюу анхны улирлын анхны дугаараа сонсохоос өмнө хоёр хөтлөгчтэйгөө болон энэ улирлын сэдэвтэйгээ танилцах зорилготой дугаар юм. Та хэрвээ энэ удиртгал дугаараа аль хэдийн сонссон бол одоо шууд Ulaanbaatarian подкастыг олж шинэ дугаараа сонсоорой. - - - ПОДКАСТЫН ТУХАЙ: 382 жилийн түүхтэй их хотынхоо өнгөрсөн, ирээдүй, өнөө үеийг дурсан, танин мэдэх, архив бүтээх зорилгоор "Unread", "Seheeten Media"-гийн хамтран бүтээж буй "Ulaanbaatarian" подкаст та бүхний сонорт хүрэхэд бэлэн болоод байна. Дугаар бүр дунджаар 40-60 минут үргэлжлэх бөгөөд хөтлөгчид маань танд радио сонсож байгаа мэт дулаан, зөөлөн уур амьсгалыг мэдрүүлэх болно. Подкаст их хотод тухайн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудын

  • "Би яагаад эр хүн шиг эр хүн байх гэж хичээхээ болисон бэ" | #120

    25/04/2021 Duração: 09min

    "Би амьдралынхаа турш эр хүн шиг эр хүний дүрээр амьдарсаар ирж. Би сул дорой санагдсан үедээ хүчтэй мэт жүжиглэж, өөрийгөө голж байхдаа өөртөө итгэлтэй царайлж, дотроо өвдөж байхдаа гаднаа хатуу харагдаж байсан. Миний бодлоор би ихэнхдээ жүжиг тавьдаг байсан, одоо би жүжиглэж ханалаа" ...

  • А.Идэрбат: Орлогоороо орлого худалдаж ав | #119

    20/04/2021 Duração: 02h12min

    Хөрөнгө оруулалтын чиглэлээр 10 гаруй жил ажиллаж яваа одоогоор 9 орлогын эх үүсвэртэй, хөрөнгө оруулалт болон хувийн санхүүгээ удирдах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мөн боловсролын салбарт үнэ цэн бүтээж яваа Апекс Капитал ҮЦК ХХК болон Томүжин Альтернатив Сургуулийн хамтран үүсгэн байгуулагч А.Идэрбат уригдан оролцлоо. Подкастын хураангуй: - Орлогоороо орлого худалдаж ав - Өөртөө итгэх итгэлийг хаанаас олж авдаг вэ? - Хувьцаа авснаар мөнгөө 2 дахин өсгөх боломжтой юу? - ​ Монголын хөрөнгийн зах зээл дээр өгөөжтэй хувьцаа байна уу? - ​ Ардын хувьцаа яагаад өсөөд байна вэ? - Хөрөнгө оруулах компаниа хэрхэн сонгох вэ? Яаж мөнгөө тараан байршуулах вэ? - ​ Хүн болгон хөрөнгө оруулалт хийх шаардлагатай юу? - ​ Хөрөнгө оруулагч хүний сэтгэлзүй - ​ Хувьцааны үнийг урьдчилан таамаглах боломжтой юу? - Сайн хөрөнгө оруулагч хүний шинж чанар - ​ Эрсдлээ хэрхэн хаах вэ? - ​ Криптовалют гэж юу вэ? Ardcoin? - ​ Идэрбат хөрөнгө оруулалтын багцаа яаж бүрдүүлсэн бэ? - ​ Таны мөрөөдлийн мөнгө хэд вэ? - Санхүүгийн эр

  • Сэхээтэн Медиа үзүүлж байна: “Нягтлав Подкаст #1 - Ардчиллын амин сүнс уруу дайрсан ерөнхийлөгч”

    20/01/2021 Duração: 37min

    Бид мэдээллийн асар хүчтэй шуурга дунд амьдарч байна. Хуучны цөөн, баттай эх үүсвэрээс мэдээллээ авдаг цаг үе ард хоцорч, интернет болон ухаалаг утас л байхад хүн бүр сэтгүүлчийн үүргийг хөнгөхөн гүйцэтгэх болсон билээ. Цахим орчин бидэнд үүдээ дэлгэхтэй зэрэгцээд мэдээллийг түргэн шуурхай, олон эх сурвалж, олон өнцгөөр хүлээн авах боломж бүрдсэн ч ХУДАЛ МЭДЭЭ, ХЭТ ТУЙЛШРАЛ, ТАЛЦАЛ зэрэг цөөнгүй асуудлууд бий болсон. Сонирхсон сэдвээ “GOOGLE” сайтаас л хайхад хэдэн тэрбум илэрц дэлгэгдэж, тухайн сэдвийн дагуу эх сурвалж нь баттай биш асар олон нийтлэл, видео, аудио контенттой та тааралдах болно. Гэвч эдгээрийн аль нь үнэн, аль нь баттай вэ? Сэхээтэн медиагийн зүгээс сонсогч танд зориулж, дэлхий дахинд өрнөж буй улс төр, нийгэм, санхүү эдийн засаг, байгаль экологи, эрүүл мэнд зэрэг олон салбарын үйл явдалд баримттай, нотолгоотой, шинжлэх ухаанчаар хандан “НЯГТЛАН” хүргэж байна. — Нягтлав Подкастын анхны дугаараар бид АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн өдрүүдэд тохио

página 2 de 8