Seheeten Mongol Podcast

267 хуудсын дараа - Франц Ананд | Нямын Найм #29

Informações:

Sinopse

Яг 119 өдөр буюу 4 сарын өмнө Нямын Найм подкаст маань хамгийн анх зочин урьж оролцуулж, нэгэн гайхалтай хүмүүний долоо хоногоос суралцаж байсан нь бидний сайн мэдэх Франц Ананд хэмээн алдаршсан найз маань юм. Энэ долоо хоногт түүний оролцсон 12 дахь дугаар маань 8000 дахь удаагаа тоглуулагдаж олон түмний сонорт хүрсэн сайхан үйл явдал тохиож би Анандаа дахин урьж нэвтрүүлэгтээ урьж оролцууллаа. Догдлуулсан, хүлээлгэсэн дугаар миний хувьд хийгээд бүх сонсогчдын маань хувьд байсан гэдэгт итгэлтэй байна. Энэ дугаарт би Цэг Холболт гэж дэд гарчиг өгмөөр санагдав. Учир нь Ананд маань өмнө нь оролцсон дугаараараа бидний амьдралд гайхалтай нөлөө үзүүлэх мэдлэг мэдээлэл түгээсэнтэй адил тийм л дугаар болж чадсан ба эргээд нэг өнгөрсөн амьдралаа дүгнэхэд туслах, өөрийнхөө дахин нээж олоход дэм болох олон шинэ гайхалтай зөвлөгөөг өглөө.